Tuesday, 28 December 2010

Тэр л хөвгүүн

ЭМШУИС-ийн АУС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд Сэтгэл судлалын хичээлийн хүрээнд "Тэр" гэсэн сэдвээр 360-аад зохиомж, бичлэг ирүүлснээс сонирхолтой, өвөрмөц санагдсан дараах бичлэгийг сонгон нийтэлж байна.


Өнөөдөр 9 сарын 1-ний өдөр буюу нэгэн сайхан нартай өдөр байв. Энэ өдрөөс миний оюутны амьдрал эхэлсэн юм. Сургуульд орж ирээд танихгүй бөөн бөөн хүүхдүүд. Эхний хичээл анатоми байлаа. Нэг л уйтгартай. Цонхоор хартал нэг банди гүйж явах нь харагдав. Тэр нэг л онцгой, яагаад ч юм миний сэтгэл догдлоод байсан юм. Нэг мэдэхэд хичээл дуусч эхний өдөр нэг иймэрхүү л өнгөрсөн юм даа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа анхны шалгалт авах болов. Хүүхдүүд бүгд л сандралдаж байв. Шалгалт эхлэх цаг болоход хаалга тог тог хийн, "Багш аа, орж болох уу?" гэв. Би толгойгоо өндийлгөн харахад бас л тэр байв. Тэр түүнийг миний хажууд суугаасай гэж бодох зуур хажууд минь суучихав. Шалгалт ч эхэллээ. Шалгалтын дундуур тэр надаас нилээн амархан юм асуухад би тэрнийг тийм муу сурдаг гэж бодоогүй ээ. Шалгалт авч дуусахад тэр надаа инээмсэглэн баярлалаа гэж хэлэхэд би зүгээр ч гэж хэлэлгүй бушуухан гарч одов. Гэрлүүгээ алхах зуур түүнийг бодон алхан явтал нэгэн танил хоолой араас дуудав. Эргэж хартал тэр байлаа. Яасан гээд зогсоход танайх ийшээ юм уу? Манайх ч бас ийшээ гээд хамт алхав. Бид хоёр элдвийг ярилцан хотын төвөөр алхаж явлаа. Би дотроо гэр маань хол байхгүй яаваа гэж бодон бодон алхаж явлаа. Явсаар байгаад гэрийн гадаа ирэхэд хэсэг чимээгүй зогссоны дараа, "Баяртай" гээд салан явцгаав.

Тэр үнэхээр онцгой. Харж байгаа, инээмсэглэж буй төрх миний санаанаас огт гарахгүй байлаа. Маргааш өдөр эхлэв. Тэр над руу огт залгахгүй, тааралдахгүй байв. Хоёр хоног, гурав хоног бүр долоо хоног сураг чимээ тасарлаа. Шинэ долоо хоногийн эхлэл өдөр болоход буфет орох гээд найз нартайгаа чанга чанга гэгч нь инээж явж байтал тэр өөдөөс харан нөгөө л хөөрхөн инээмсэглэлээрээ инээж зөрөөд өнгөрөв. Тэр оройдоо над руу залгав.

Тэр кино үзэх санал тавив. Би тэр орой найзыгаа гаргаж өгөх гээд найзуудтайгаа паридах гэж байсан болохоор үгүй гээд хэлчихэв. Би түүнтэй кино үзэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэвч найз маань явах гэж байгаа болохоор чадахгүй байсан юм. Тэр за гээд л ууртай ч юм шиг утсаа таслав. Тэр орой найз нартайгаа уулзаад нэг газар орж жаахан бүжиглэж байтал тэр орж ирэв. Яагаад ч юм би сандраад байв. Би бүжиглэсээр л. Гэтэл тэр өөдөөс инээмсэглэн ирлээ. Сайн уу гээд, би түүнд кинонд яваагүйгээ тайлбарлаж өгөв. Нэг мэдэхэд оройтсон байлаа. Тэр намайг хүргээд өгье гэхэд би татгалзсангүй. Гэртээ харих болж тэр намайг хүргэж өгөв. Гэрийн гадаа ирэхэд би хоёр чимээгүй жаал гэгч зогсов.

Гэтэл тэр гараас атгатал зүрх түг түг цохилон дараа нь тэр ууруулаараа зөөлөн гэгч нь үнсэв. Би ичсэндээ түргэн гэгч нь гэр лүүгээ оров. Гэртээ орж ирээд миний сэтгэл үүлэн дээр хөвж байсан мэт маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэв. Тэр намайг гуйвал би лав зөвшөөрнө гэж бодсоор унтлаа. Маргааш хичээлдээ ирээд дотны хэсэг найзуудтайгаа өчигдөр болсон процессоо яриад инээгээд явж байвал түүнтэй тааралдав. Тэр чимээгүй гэгч нь надруу муухай харан хажуугаар өнгөрөөд гарав. Би ойлгосонгүй. Өчигдөр үнэхээр гоё байсан. Яагаад дуугараагүй юм бол ...
Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч
Хайрыг худалдаж авдаг бол уу?
Хамгийн үнэтэйгээс нь авахсан
Хүсэл мөрөөдөл жаргал дүүрэн
 Хэнд ч байхгүй хамгийн гоёоос нь
Хагацал зовлонг зардаг болуу?
Хамгийн хямдаар зарахсан
Хүссэнд нэгэнд үнэгүй өгсөн ч болно
Зарагдсан бараа буцаахгүй
Чамаас одоо уучлалт гуйхад хэтэрхий их оройтсон бас мартагдсан
Чиний тэр их итгэлийг алдсан бас орхигдсон
Гэвч одоо ч гэсэн би чамайг мартаагүй л..
Чамайг хүлээсээр хайрандаа ганцаараа л..
Чи хэлдэг намайг ганцхан л хайрлаач дээ
Би боддог намайг хайраарай бялхаандаа
 Чи минь гэм нь дандаа бусдын үгэнд итгэчихдэг
Миний хэлдэг үгс дандаа чамдаа үнэнч гэчихдэг
Зарим хүмүүс бидний хайраар бахархаал
Зөндөө ихээр хайрлаад яваарай гэж захисаар л..
 Бас нэг нь хэтэрхий их атархаад л
Тиймээ тэдний үгэнд чи даан ч хууртаал
Намайг л олон хүн танидаг гэж чи минь дотроо хардаал
Яс ярьвал өөрөө дутахгүй адил гэж инээгээд л
Нялх юмандаа хайртай гэж намайг чи минь өхөөрдөөл
Хааяа тунирхаж наддаа чи минь гомдоол
 Чиний бүтээсэн хайрын чинь гал өдөр өдрөөр бөхөөл
Миний хүлээсэн сэтгэл цаашдаа тэгээд цөхрөөл
 Хамтдаа бүхнийг хийнэ шүү хайраа гэснээ санадаа
Хайрыгаа хайрлаад хамт байгаарай гэснээ боддоо
 Утсан дээр минь чиний минь MSG хадаглаастай

Monday, 27 December 2010

------> Үерхэе гэсэн захидлыг зуун удаа бичиж зуун удаа урсан байх


Үерхэе гэсэн захидлыг зуун удаа бичиж зуун удаа урсан байх
Үсэндээ тууз зүүхээн болиход нь л гуниг төрөөд эхэлсэн
Сэргэлэн инээдийг минь тэгэхэд хэн нь хулгайлсныг мэдээгүй
Сэвхтэй шар охин яагаад тэгж их сэтгэлийг минь татсаныг ойлгоогүй
Чамд л таалагдах гэж тооны хичээлийг онц автлаа давтсан
Сахилгагүй бор жаал ганцхан чамаас л ичдэг байсан
Шүхэр цэцэг үлээж мэргэлээд гэрлэнэ гэж хатуу шийдсэн
Шүлэг шиг гэгээхэн тэр миний анхны хайр байсан
Ганцхан үнсэлтийн чинь төлөө байгаа бүхнээ өгчихөөд
Газар дээрх диваажин гэж түүнийг л хэлдэг байх гэж бодсон
Чамд гомдохоо мартчихсан өгөөмөр хайрын минь шагнал
Час халуухан үнсэлт хэзээ ирэхийг нь мэдээгүй
Хоёрхон үгийг чинь сонсох гэж хорин жил хүлээчихээд
Хонгор сэтгэлийг хичнээн л бол хичнээн хүлээнэ л гэж боддог
Мөнх бусын энэ орчлонд цаг хугацаанаас давж гарсан
Мөрөөдөл шиг ариухан тэр миний анхны хайр байсан

Tuesday, 21 December 2010

ээж надад хэлэхгvйгээр гэнэт намайг тєрvvлээд зєндєє олон эмч нарын дунд би чармай нvцгэн тєрєєд ичсэндээ болоод би зєндєє уйлсан шал дургvй хvрээд 1жил алхаагvй манайхан надаас асуулгvй нэр єгсєн уур хvрээд 2 жил яриагvй хааяа нэг гуйгаад байхаар нь ганц нэг vг хэлдэг байсан уур хvрээд хоол ч идэхгvй сvv л ууж байсан их ааштай байсан болхоор намайг даавуунд ороож хvлж хэвтvvлдэг байсан :D

IKinGz

1. Хэрвээ чи гоо сайхан төрөөгүй бол авъяас билэгтэй байгаарай. Авъяас билэггүй бол үргэлж инээж байгаарай
2. Анд нөхөдтэй байхад хүний зан ааш их чухал нөлөөтэй. Хээнцэр дэгжин байж чадахгүй бол
эгэл даруухан яваарай
3. Бусадтай гар барилцахдаа удаан шиг бариарай. Анд нөхөртөө үнэнч байх хамгийн чухал.
4. Юм бүхэнд өөрийгөө "би би" гэж товойлгоорой.
5. Найзаасаа битгий мөнгө зээл.
6. Зочноо албадаж гэр бүлийн альбомоо үзүүлсний хэрэггүй.
7. Бусадтай хамт таксидах үедээ өөрөө жолоочийн хажууд сууж бай.
8. Анд нөхрөө эзгүйд нь ч гэсэн магтаж байгаарай. Магтаалыг минь сонсохгүй дээ гэж битгий зовогтун.
9. Бусад хүн чиний өмнө өөр хүнийг муулбал чи юу ч дуугарсны хэрэггүй, зөвхөн инээж л бай.
10. өөрөө машинтай бол дугуй унаж байгаа хүнтэй уулзсаны дараа битгий зориуд машинаа зогсоож ярилцаарай. Хүн чамайг машинаараа гайхуулж байна гэж бодно.
11. Анд нөхрөө эмнэлэгт эргэхдээ чин сэтгэлээсээ хандаарай. "Зовсон цагт нөхрийн чанар танигдана" гэж үнэн үг шүү.
12. Нэгэнт өнгөрсөн явдлыг эргэн сөхөх хэрэггүй.
13. өөрт чинь дургүй хүнийг хүндэлж яв.
14. Ажил хэрэгтээ зарчимч хатуу, анд нөхөддөө элэгсэг зөөлөн, хамгийн гол нь хүний мөстэй байх хэрэгтэй.
15. Өөрийгөө хэзээ ч битгий магтаж бай, харин өөрийгөө шүүмжилж бусдын итгэлийг олж болно.
16. Бусдын сайн сайхан чанарыг нь олж харж, түүнийг нь хэлж урамшуулж яв.
17. Бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай. Боломж олдвол \ хариулахыг мэрийж яваарай.
18. Бусдын үгийг сайн сонсож сур.
19. Хэнд ч "хүн" гэж харьц. Ямар ч царай зүс, ажил алба, амьдрал ахуйтай байж болно. Хүнийг бүү ялгаварлан дугаарлаж байгаарай.
20. Юм ярихдаа "би" гэдгийг хааяа, "бид" гэдгийг ямагт хэрэглэж заншаарай.
21. Асуух зүйлийг л асууж байгаарай.
22. Хүн ихтэй газар аль болох бага яриарай.
23. Бусдын саналыг хүлээн зөвшөөрмөөргүй бол "Бодож үзье", "үүнийг шийдэхэд хугацаа хэрэгтэй", "Би шийдэж чадахгүй байна", "Шийд гарсны дараа утсаар яръя" гэх мэтчилэн хариулж бай.
24. Хүн бүхнээр өөрийгөө хүндэтгүүлнэ гэж битгий чармай. Тийм бололцоо байхгүй. Олонхи хүн чамайг хүндэтгэж байвал чи болж байна гэсэн үг.
25. Өөрөө өөрийгөө тоож байгаарай.